
Caffe Bene нь кофены зах зээлийн хандлагыг тэргүүлэгч кофе шопын франчайз сүлжээ юм. Бид Европын уламжлалт кофе шопын дүр төрхийг бүрдүүлдэг ба үйлчлүүлэгчдэд кофе болон амтат идээгээрээ сэтгэл ханамжийг хамгийн энгийнээр хүргэхийг зорьдог. Их хотын завгүй амьдралыг мартан, амарч тайвшрахаар зорьж очих газар - Caffe Bene.
БИДНИЙ & ТУХАЙ
Caffe Bene төгс борголыг тариан талбайгаас таны ширээнд хүргэх "Фермээс Ширээнд" системийг бүрдүүлсэн. Бразилийн хамгийн том борголын ферм болох ИПАНЕМА-тай байгуулсан нийлүүлэлтийн тусгай гэрээний дагуу Caffe Bene өөрийн салбар бүрт нийлүүлэгддэг борголыг шууд хянадаг. Мөн Болив болон Папуа, Шинэ Гвинейгээс кофений борголоо шууд нийлүүлдэг нь үйлчлүүлэгчиддээ хамгийн сайн кофег шинэхэн, бас боломжийн үнээр хүргэх боломж олгодог.
Сүүлийн дусал хүртлээ амттай аяга кофег бий болгох Дундаж Хууралт
Кофены борголын хууралтыг зөөлөн, дундаж, хар гэж гурав ангилдаг. Эдгээрээс дундаж хууралт нь өөр өөр газраас үүсэлтэй борголын онцгой амтыг хадгалдгаараа онцлог. Иймд кофены хорхойтнууд дундаж хууралттай кофег эрхэмлэдэг. Манай дундаж хууралттай кофе нь кофены өөрийн амтыг бүрэн гаргаж чаддаг ба хөрсөн үедээ ч амтаа хадгалдаг. "Сүүлийн дусал хүртлээ төгс байж чаддаг".
CAFFE BENE ДАРХАН САЛБАР
Манай хаяг:
Наадамчдын гудамж
Комфорт цогцолбор
Bene Дархан салбар
Цагийн хуваарь:
Дав- Баа: 1000 - 2200 цаг
Бямба: 1000 - 2200 цаг
Ням: 1100 - 2300 цаг
Холбоо барих:
(+976) 8084-9090
(+976) 8046-2363